“МЕТА” олон нийтийн төлөөх ашгийн бус байгууллага нь Чех Улсад боловсрол эзэмшихээр зэхэж буй гадаадын иргэдэд түгээмэл тохиолддог бэрхшээл, түүнийг хэрхэн давж гарах зөвлөмж багтаасан гарын авлага буюу мэдээллийн хуудас бэлтгэсэн юм. Мэдээллийн хуудасны нэг талд чех хэлээр нөгөө талд нь англи, орос, вьетнам, араб хэл дээрх хувилбарыг оруулсан болно. Тийм болохоор энэхүү мэдээллийн хуудас нь сурагчдын эцэг эх, багш, нийгмийн ажилтан, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэргэжилтэн, албан хаагч, туслалцаа үзүүлдэг болон уг асуудлыг сонирхож байгаа хүн бүрд зориулагдсан болно.
Биднийг хүрээлэн буй аливаа зүйл хувьсан өөрчлөгддөгийн нэгэн адил боловсролын тухай хууль тогтоомж, дүрэм заавар ч амьдрал дээр байнга шинэчлэгдэж байдаг билээ. Тийм болохоор бид ч бас цаг үеээ даган хамгийн тохиромжтой, хялбар, хэмнэлтэй гэж үзсэн хэлбэрийг (хэвлэмэл ном бус) сонгон авсан юм. Жишээ нь: хамгийн сүүлд боловсролын тухай хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэл мэдээллийн хуудсанд орсон эсэхийг хуудсанд бичигдсэн огноогоор мэдэх боломжтой.
Мэдээллийн хуудсанд алдаа мадаг гарсан, хуучирсан мэдээлэл агуулсан эсвэл өөр сэдвээр мэдээлэл авах тохиолдолд poradenstvi@meta-ops.cz эсвэл +420 777 756 858 утсаар бидэнд хандана уу.
Мэдээллийн хуудас нь “МЕТА” олон нийтийн төлөөх ашгийн бус байгууллагын эзэмшилд байна, хэлбэрийг нь өөрчлөлгүй хуулбарлан олшруулахыг зөвшөөрнө. Эх сурвалжийг дурдсан нөхцөлд л иш татаж болно. Энэхүү материал та бүхэнд тус дэм болно гэдэгт итгэж байна.
“МЕТА” багийн хамт олон