ZŠ, SŠ
Гадаадын боловсрол, мэргэшлийг хүлээн зөвшөөрөх нь үргэлжлүүлэн суралцахаас гадна ажил хийхэд зайлшгүй шаардлагатай. Мөн худалдаа эрхлэх, зохицуулалттай мэргэжил эзэмших, давтан сургахад шаардлагатай байж болно. БНЧУ-д ЕБС, Ахлах сургууль, Мэргэжлийн дээд сургуульд боловсролыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрхэн яаж ажиллахыг энд тайлбарлав.
ДҮЙЦҮҮЛЭХ ПРОЦЕСС БОЛОН ТҮҮНИЙ ДАРААЛАЛ
1. боловсролын баримт бичгийг нотариатаар баталгаажуулах https://www.nkcr.cz/seznam-notaru эсвэл CzechPOINT дээр https://www.czechpoint.cz/
2. боловсролын баримт бичгийг шүүхийн орчуулагчаар орчуулах https://seznat.justice.cz/
3. өргөдлийн маягтыг бөглөх – бүс нутгийн оффисын вэбсайтаас татаж авах боломжтой
4. захиргааны хураамж төлөх 3000Kč
БНЧУ-д 1 жилээс доош хугацаагаар дайны улмаас түр оргонож байгаа оршин суусан хүмүүс захиргааны хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Энэ тохиолдолд өргөдөл гаргагч нь баримт бичгийн энгийн хуулбарыг хавсаргаж, гарын үсэг зурж, хуулбарыг авсан огноог зааж өгнө.
5. гарын үсэг зурсан өргөдлийг бүх хавсралтын хамт орон нутгийн эрх бүхий бүс нутгийн албанд ирүүлэх (Праг хотын хувьд захиргааны албад өгнө)
! Ахлах сургуулийн нэгдүгээр курсд элсэхийн тулд гадаад улсын ЕБС боловсролын гэрчилгээг дүйцүүлэх боломжгүй!
- төгссөн боловсролыг нотлох баримт бичгийн албан ёсоор баталгаажуулсан хуулбар + шүүхийн баталгаат орчуулга
- Гадаадын сургуульд төгссөн боловсролын тухай баримт бичгийн албан ёсоор баталгаажуулсан хуулбар (нэмэлт) + баталгаат шүүхийн орчуулга
- захиргааны хураамж 3000 крон төлсөн баримт
- (Бүгд Найрамдах Чех улсад оршин суух гэрчилгээ (жишээ нь иргэний үнэмлэхний хуулбар, түрээсийн гэрээ гэх мэт.))
- (овог нэрээ өөрчилсөн баримт – жишээ нь гэрлэлтийн гэрчилгээ)
- (өргөдөл гаргагчийг төлөөлөх итгэмжлэл – эрх бүхий этгээдийн хүсэлт)
! Бүгд Найрамдах Чех улсад оршин суух хаяггүй хүмүүс аль ч бүс нутгийн оффис дээр өргөдөл гаргаж болно. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр (итгэмжлэлээр) өргөдөл гаргах боломжтой.
ШИЙДВЭР
Захиргааны хуулийн дагуу өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа нь өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш буюу дүйцүүлэх шалгалтыг дуусгасны дараа 30 хоног байна. Ялангуяа нарийн ээдрээтэй тохиолдолд эцсийн хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хэрэв ямар нэгэн бичиг баримт, мэдээлэл дутуу байвал өргөдөл гаргагчаас гаргаж өгөхийг хүсдэг байгаа. Ийм тохиолдолд захиргааны хянан шийдвэрлэх процесс түр түдгэлзэнэ. Нэмэлт материал хүргүүлсэний дараа гуч хоногийн хугацаа дахин шийдвэрлэх процесс эхэлнэ.
ДАВЖ ЗААЛДАХ
Өргөдөл гаргагч нь шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор Боловсрол, залуучууд, спортын Яаманд бүс нутгийн хэлтсээр дамжуулан давж заалдаж болно.
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ШАЛГАЛТ
Суралцах хугацааны зөрүү (Чехээс богино хугацаанд суралцах) эсвэл боловсролын тогтолцооны ялгаа байгаа бол өргөдөл гаргагчаас дүйцүүлэх шалгалт гэж нэрлэгддэг шалгалтыг өгөхийг шаардаж болно. Өргөдөл гаргагч нь албан ёсны орчуулагч авах эрхтэй байдаг. Тэд төрөлх хэлээрээ болон сурч байсан хэлээрээ дүйцүүлэх шалгалт өгч болно. Ийм тохиолдолд шалгалт болж буй сургуульдаа урьдчилан мэдэгдэж, шүүхийн орчуулагчтай хамт шалгалт өгөх тухайгаа хэлнэ. Орчуулагчийн үйлчилгээг өргөдөл гаргагч өөрөө төлдөг.
- Шалгалт ердөө 1 удаа авна.
- Шалгалтын материал нь боловсролын түвшинд тохирсон сургалтын хөтөлбөрийн хүрээнд байна. (Ахлах сургуулийн боловсролын хувьд сургуулиа төгсөх шалгалттай адил үйл явц явагддаг.)
- Шалгалтанд бэлдэх сэдвүүд болон санал болгож буй ном зохиолыг тухайн боловсролын сургуулиудын вэбсайтаас авах боломжтой.
- Шалгалт нь ихэвчлэн комиссын өмнө аман шалгалтын хэлбэрээр явагддаг боловч энэ нь бичгийн шалгалт эсвэл практик шалгалт байж болно.(жишээ нь Компьютерийн шинжлэх ухааны хичээл)
- Хэрэв та шалгалтанд тэнцээгүй бол процесс дууссаны дараа (татгалзах шийдвэр) өргөдлөө дахин гаргаж болно. Шинээр захиргааны журмаар өргөдөл гаргагч нь өмнө нь унасан шалгалтаа өгөх боломжтой болсон.
Хэрэгтэй холбоосууд:
Аймгийн (бүс нутгийн) засаг захиргааны боловсролын хэлтсүүд
‘Do školy společně’ цахим хуудаснаас нэмэлт мэдээлэл авна уу.
2004 оны 500 дугаар хууль (Зб.), Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
Сэдвийн жагсаалт
- Практик гарын авлага
- 2.5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2.8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2.9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3.1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3.1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5.3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5.6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ZŠ, SŠ, VOŠ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.2 ОЛОН ХЭЛТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2.3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2.6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2.7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх
- 2.4 БЭЛТГЭЛ АНГИ