БНЧУ-д шинээр ирсэн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хэлний сургалтын тогтолцоог Чехийн сургуулиудад шинээр нэвтрүүллээ. БНЧУ-д нэг жилээс бага хугацаанд суралцсан оюутнууд чех хэлийг хоёр дахь хэл болгон үнэ төлбөргүй сурах эрхтэй. (ČDJ – „гадаадын иргэдэд зориулсан чех“ гэх).
Үнэгүй хэлний бэлтгэл (цаашид „JP“ гэх) авах эрхтэй бүх сурагчдад нээлттэй байна* (хүснэгтээс үзнэ үү). Гэхдээ сургууль болгон хэлний бэлтгэлийн бүлэг гаргаж, хэлний бэлтгэлийг хэрэгжүүлдэггүй. Хүүхэд шинээр сургуульд ороход хэлний бэлтгэлийн тухай мэдээллийг сургууль эцэг эхчүүдэд мэдээлдэг. Хэлний бэлтгэлийг сургууль өөрөө эсвэл хамгийн ойр байрлах сургуультай хамтран зохион байгуулдаг. Хэрэв та энэ мэдээллийг хүлээн аваагүй бол хэлний бэлтгэлд хамрагдах талаар аль болох цаг алдалгүй сургуулиас асуух эсвэл шууд хүсэлт гаргаж болно – үүнд та дараах холбоосыг ашиглаж болно: žádost připravenou Národním pedagogickým institutem. (Үндэсний сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн бэлтгэсэн өргөдөл.)
ХЭН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХАМРАГДАХ ЭРХТЭЙ ВЭ:
- сургуульд орохын өмнөх цэцэрлэгийн ангийн хүүхдүүд
- ЕБС сургуулийн сурагчид
- ЕБС өмнөх бэлтгэл ангийн сурагчид
- дунд сургуулийн сурагчид
…гадаадын иргэншилтэй мөн чехэд 24 сараас дээш хугацаанд боловсрол эзэмшсэн байх.
2025 оны 9-р сараас эхлэн чех хэлний хангалтгүй мэдлэгтэй Чехийн иргэншилтэй оюутнуудад энэ эрхийг мөн олгоно.Эдгээр нь ихэвчлэн чех хэлээр гэртээ ярьдаггүй айлын хүүхдүүд юм (жиш.:, Чехийн иргэншилтэй гадаадын иргэдийн хүүхдүүд, хоёр хэлтэй гэр бүлийн хүүхдүүд, нутагтаа буцаж ирсэн хүмүүсийн гэр бүл гэх мэт).Сургуулиуд зөвлөгөө өгөх төвөөс зөвлөмж авалгүйгээр эдгээр оюутнуудад хэлний дэмжлэг үзүүлэх боломжтой.
Чех улсад удаан хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн дагуу хэл заах дэмжлэг олгох эрхгүй байна. Гэсэн хэдий ч одоо явагдаж байгаа хэлний бэлтгэлийн бүлэгт сул орон тоо байгаа тохиолдолд хамруулж болно. Тус оюутнуудаас болж шинээр шинэ бүлэг байгуулан бүрдүүлэх боломжгүй.
Бага, дунд сургуулийн хэлний сургалтын хүрээ нь дээд тал нь 20 сар, 100-400 цаг байна. (жишээлбэл, хоёр хичээлийн жил). Хичээлийн нарийн зохион байгуулалт, цагийн хуваарь, хичээлийн агуулга нь тухайн сургуулиас хамаарна.
Хэлний сургалтад хамрагдах эрхгүй хүүхэд, сурагчид дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд сургуульдаа гадаадын иргэдэд зориулсан чех хэлний хичээлд хамрагдах боломжтой. (энэ төрлийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2.2 a 2.3 хуудаснаас авна уу). Үүнийг сургуулийн янз бүрийн төслийн хүрээнд гүйцэтгэдэг байгаа. ČDJ ба гадаадын иргэдэд зориулсан чех хэлний сургалтыг дэмжих үүднээс бие даасан хэлбэрүүдийг нэгэн зэрэг болон хослуулан хэрэгжүүлэх боломжтой.
Сургуулийн боловсролын үгсийн санг бүрэн эзэмшихэд шаардлагатай түвшинд өөр хэл сурахад 7 жил хүртэл хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд хэлдэг! Хэдийгээр JP ба хэлний бэлтгэл дууссаны дараа ч хэлийг хөгжүүлэх, сурах чадварыг дээшлүүлэхэд нэмэлт дэмжлэг шаардлагатай байдаг – жиш. чех хэл эзэмшисэн түвшингээс хамааран дэмжлэг үзүүлэх арга хэмжээ хэлбэрээр. Хэл сурах хурд нь хүн бүрийн хувьд ихээхэн ялгаатай байж болох тул дараагийн дэмжлэгийг зохих ёсоор тохируулах шаардлагатай.
Хэрэгтэй холбоосууд:
NPI – Хэлний сургалтанд хамрагдах эрхийн талаар эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл
https://cizinci.npi.cz/zverejnujeme-preklady-informaci-pro-rodice-o-naroku-na-jazykovou-
podporu/
Xэлний сургалтад хамруулах хууль ёсны төлөөлөгчийн өргөдлийн загвар:
https://cizinci.npi.cz/pripravujeme-pro-skoly-preklady-informaci-pro-rodice-o-naroku-na-
jazykovou-podporu/
Хамран сургах сургуулийн вэбсайт дээрх мэдээлэл
Сэдвийн жагсаалт
- Praktický rádce MN
- 2_5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2_8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2_9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3_1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3_1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5_3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5_6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ЕБС, АХЛАХ СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2_3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2_6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2_7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх