5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.

OSPOD гэдэг нь Хүүхдийн нийгэм, эрх зүйн хамгаалалтын албаны (эсвэл хэлтэс) товчлол юм.(1) Хүүхдийн бие бялдар, оюун санааны доголдол түүнээс улбаатай эрүүл саруул хөгжих асуудал дээр хяналт тавьдаг төрийн байгууллага юм. OSPOD нь эрсдэлд орсон хүүхдүүдийг хамгаалахад идэвхтэй оролцдог. Эдгээр хүүхдүүд нь эцэг эхээ алдсан эсвэл эцэг эх нь ямар нэг шалтгаанаар зохих ёсоор асран халамжилж чадахгүй байгаа хүүхдүүд байдаг (үүнд харгалзах хүнгүй гадаадын насанд хүрээгүй хүүхдүүдэд мөн хамаарна); эцэг эх нь хуулиар хүлээсэн эцэг эхийн үүргээ биелүүлээгүй гэр бүлийн хүүхдүүд, хүмүүжлийн боловсролын байгууллагад эсвэл асрамжийн газарт байгаа хүүхдүүд; хүчирхийлэлд өртөх, үл хайхрах эрсдэлд өртөж болзошгүй хүүхдүүд, хүчирхийлэл болон дарамтад өртсөн, эсвэл донтох өвчтэй хүүхдүүд байдаг. OSPOD нь гэмт хэрэг үйлддэг хүүхдүүдийг авч үздэг, тэдгээр хүүхдүүдийг хүүхдийн нийгэм, эрх зүйн хамгааллын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн ажилтан хариуцдаг. OSPOD нь Чех улсын нутаг дэвсгэрт 18-аас доош насны бүх хүүхдэд харьяалагддаг. Хүүхдийг хамгаалах тодорхой арга хэмжээг орон нутгийн хотын захиргааны дэргэдэх OSPOD олгодог бөгөөд та тус мэдээллийг хотынхоо вэбсайтаас олох боломжтой. Хэрэв гадаад гэр бүл нь чех хэлээр сайн ярьдаггүй бол OSPOD тэдэнд үнэ төлбөргүй орчуулга хийх боломжийг хангах чадвартай байх ёстой.

Хүүхэд эрсдэлд орсон гэж үзэж буй хэн бүхэн OSPOD-тэй холбоо барьж болно. Хэрэв та хүүхэд дээр хүчирхийллийн ул мөр болох харгалзах хүнгүй, өлсөж, бохирдсон эсвэл удаан хугацаагаар гэмтсэнийг ажиглан олж харсан бол OSPOD-д мэдэгдэх нь зүйтэй. Ялангуяа дарангуйлал, хүчирхийлэл гэх мэт хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд мэдээлэх үүрэг хүртэл байдаг. Иймд ийм ноцтой баримтыг мэдэж байж OSPOD болон Чех улсын цагдаагийн газартай холбоо бариагүй хэн бүхэн өөрөө хууль зөрчиж байна гэсэн үг. Үүнээс гадна хүүхэд шалтгаангүйгээр удаа дарааллан хичээлээ тасалсан тохиолдолд, эцэг эх нь хүүхдийнхээ хичээлийн ирц дээр хариуцлаггүй ба хайхрамжгүй хандсан гэх шалтгаанаар OSPOD-д мэдэгдэх үүрэгтэй. OSPOD-д мэдэгдлийг нэрээ нууцлах боломжтой бөгөөд хүүхдүүд өөрсдөө ч хандаж болно.

OSPOD нь хүүхдэд аюул учруулж болзошгүй тухай мэдээлэл бүрийг шалгах үүрэгтэй. Үүний зэрэгцээ ажилчид эцэг, эх, сургууль, хүүхдээс нь асууж, тухайн айлд голчлон эрүүл ахуйн үндсэн шаардлага хангасан эсэх, хүүхэд унтах, хичээллэх газартай эсэх талаар судалгаа явуулдаг. OSPOD нь хууль ёсны төлөөлөгч нартай хамтран ажиллаж, улмаар хүүхдийн нөхцөл байдлыг байнга хянаж байдаг. Ажилчид эцэг эхийн оролцоогүйгээр хүүхэдтэй ганцаараа ярих эрхтэй.

OSPOD мөн хууль ёсны төлөөлөгчдөд хяналтын үйлчилгээ, шинжээч ашиглахыг зөвлөж болно. Эдгээр нь эмчилгээний үйлчилгээ, эмч болон бусад мэргэжилтнүүдийн үйлчилгээ (жиш. хүүхдийн сэтгэл зүйч г.м), хүүхэдтэй гэр бүлд зориулсан нийгмийн идэвхижүүлэх үйлчилгээ, мөн чөлөөт цагаа өнгөрөөх болон бусад үйлчилгээ байж болно. Шаардлагатай тохиолдолд OSPOD нь хууль ёсны төлөөлөгчдөд ийм үйлчилгээг ашиглахыг тушааж болно. OSPOD нь эцэг эх, бусад оролцогчидтой хамтран хүүхэд хамгааллын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг тогтмол үнэлдэг. Энэ нь OSPOD-с хүүхэдтэй ажилладаг хүмүүс, байгууллагуудаас хүсэлт гаргадаг тайлангийн зорилго юм. Тодорхой тохиолдлуудаас гадна хууль ёсны төлөөлөгчид OSPOD-ийн файлын баримт бичигтэй танилцах эрхтэй.

Эцэг эхчүүд OSPOD-тай хамтран ажиллаж, OSPOD-ийн ажилтнуудтай хийх уулзалт, сургуулийн төлөөлөгчид эсвэл бусад мэргэжилтнүүдтэй хийх уулзалтад зохих ёсоор, цагтаа оролцох үүрэгтэй. Онцгой тохиолдолд, хүүхэд шууд аюулд өртөх эсвэл бусад бүх тохиролцсон арга хэмжээ амжилтгүй болсон тохиолдолд OSPOD – хурдан шуурхай арга хэмжээ – гэж нэрлэгдэх хүсэлтийг тавьж хүүхдийг гэр бүлээс нь нэн даруй салган авч болно. Цаашилбал, хүүхдийн нөхцөл байдлыг шүүх хурлаар хэлэлцэж, хүүхдийг гэр бүлээс нь удаан хугацаагаар салган тусд нь байлгах шийдвэр гаргаж болно. Ийм шүүхийн шийдвэрийг дараа нь тогтмол хянаж, боломжтой бол хүүхдийг гэр бүлдээ буцаан өгөх нөхцөлийг хангахын тулд OSPOD эцэг эхтэй идэвхтэй хамтран ажиллана.

1) OSPOD нь Хүүхдийн нийгмийн эрх зүйн хамгааллын тухай хуулийн (359/1999 Sb.) дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Сэдвийн жагсаалт