Чех хэл, математикийн элсэлтийн нэгдсэн шалгалтын дүнг хариу бичих бүртгэлийн хуудсанд тэмдэглэнэ. CERMAT-ын тестийг бөглөх арга нь тодорхой боловч сурагч нар ихэвчлэн алдаа гаргадаг. Дараах зөвлөмжүүд нь үүнд тань бэлтгэхэд тусална. Тестийн хамт элсэлтийн нэгдсэн шалгалтын үеэр хариу бичих бүртгэлийн хуудсыг хэрхэн бөглөх тухай зааврыг олгох хэдий ч та тус зааварын дагуу системтэй танилцсаны ачаар тодорхой мэдээлэлтэй болох юм.
Хариултуудыг элсэлтийн нэгдсэн шалгалтын өдөр газар дээр нь хүлээн авах хариу бичих бүртгэлийн хуудсан дээр шууд бичнэ. Ноорог ба тэмдэглэл бичих тусгай хоосон цаасыг тухайн шалгалт авч буй багшаас зөвхөн авна (өөрийн ноорогтой байж болохгүй).
Шалгалтын үеэр хариу бичих бүртгэлийн шинэ хуудас авах эрхгүй байна – Энэ нь тус хариу бичих бүртгэлийн хуудастай ажиллах чадвартай байх чухал юм. Хариу бичих бүртгэлийн хуудас бүрийг шалгалтын дараа сканнердаж, системээр үнэлдэг тул хариултыг хариу бичих бүртгэлийн хуудсанд зөв бичих нь чухал юм.
ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ХУУДАС БӨГЛӨХ
! Зөвхөн шалгалтын материал хуудас дээрх хариултыг үнэлэнэ
Шалгалтын материалын хуудсанд зөвхөн зөвшөөрөгдсөн хар аль эсвэл цэнхэр өнгийн бал болон үзгээр бичнэ, (liner-тохиромжтой).
Энгийн харандаагаар зурж бичсэн бол эцэст нь бүх тэмдэглэлээ балаар (гортигон зураг мөн адил) давхарлан бичих шаардлагатай.
Нээлттэй даалгавруудыг гар бичмэлээр, заасан талбарт бөглөнө. Хариултаа зохих талбайгаас гадуур бичихгүй байх нь чухал юм, хариугаа зохих талбайд бичээгүй нөхцөлд хариу хүчингүйд тооцно (үнэлгээ ба дүн тавих багш олж харахгүйд тооцно).
Үгээр ХАРИУЛАХГҮЙ хариултыг зааврын дагуу хөндлөн зурах шаардлагатай, өөрөөр хэлбэл булангаас булан хүртэл: хөндлөн зураас нь жижиг байж болохгүй, мөн өөр ямар нэгэн тэмдэгийг зөвшөөрөхгүй байна (жиш.:зөв зураас, цэг, будах гэх мэт).
Хэрэв та хариултаа засахыг хүсвэл анх хөндлөн зурсан цонхоо анхааралтай өнгөөр будаж, шинээр сонгосон хариултыг хөндлөн зурж тэмдэглээрэй. Залруулгын талаар сайтар бодож үзэх нь зүйтэй бөгөөд нэг талбарыг будсан бол зөв хариулт гэж тэмдэглэх боломжгүй болно.
Зарим даалгаврын хувьд дарааллыг тайлбарлах шаардлагатай байдаг.
! Хариултуудыг хариу бичих бүртгэлийн хуудсан дээр бичиж явахыг зөвлөж байна. Шалгалтын бүх хариуг дахин бичихэд цаг хугацаа их орох тул, амжихгүй алдаа гарах болзошгүй юм!
Зөвшөөрөгдсөн туслах хэрэгслүүдийг урилгад бичсэн болно. Дийлэнхдээ танд хэрэг болох зүйлс:
- Шалгалтын хэвлэсэн урилга
- Иргэний үнэмлэх
Бичих хэрэгслүүд:
- Yзэг, бал (цэнхэр аль эсвэл хар – бусад өнгө хэрэглэхийг хориглоно). Үзэг, бал тод гарах нь чухал! Арилгадаг бал, үзэг аль эсвэл палмастр хэрэглэх хориотой байна.
- балын харандаа + харандаа үзүүрлэгч болон баллуур
Зургийн хэрэгсэл:
- гурвалжин шугам
- шугам
- гортиг
- өнцөг хэмжигч шугам
- Шалгалтын үеэр утсаа унтраасан байх ёстой, ухаалаг цаг хэрэглэхийг хориглоно. Мөн тооны машин болон бусад хэрэгсэлтэй байхыг хориглоно. Ухаалаг биш энгийн бугуйн цаг ашиглахын зөвлөж байна.
- Математикийн шалгалт 70 минут, чех хэлний шалгалт 60 минут тус бүр байна (Үүнийг PPP танд тохируулаагүй бол) шалгалтын үеэр ангиас гарахыг хориглоно. Шалгалтын үеэр ангиас гарсан бол буцан ангид орох эрхгүй болно. Шалгалтаа эрт орхин шантрахгүй, бүх цагаа ашиглахын зөвлөж байна!
Хэрэгтэй холбоосууд:
Процедура поступления в средние школы (sš)
Сэдвийн жагсаалт
- Praktický rádce MN
- 2_5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2_8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2_9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3_1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3_1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5_3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5_6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ЕБС, АХЛАХ СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2_3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2_6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2_7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх