Ерөнхий боловсролын сургуулийг хуулийн дагуу төгссөний дараагаар сурагч цааш үргэлжлүүлэн дунд сургуульд суралцах боломжтой байна.
Элсэлтийн нөхцөл нь мэргэшлийн ангийн төрлөөс хамааран өөр өөр байдаг. Ихэнх мэргэшлийн ангийн хувьд өргөдлийг 2-р сардаа багтан 1-р шатанд өгөх ёстой байдаг. 3 хүртэлх өргөдөл гаргах боломжтой.
Үүний зэрэгцээ өргөдөл гаргагчид сургуулиудыг сонгосон дарааллаар нь сургуулиудад давуу эрх олгодог болно.
Авьяас чадварын шалгалт (урлаг, спорт)нь элсэлтийн нэг хэсэг болох мэргэшлийн сургуулийн элсэлтийг 1-р шатанд 3-р сарын дундаас 4-р сар дотор өгнө (хамгийн ихдээ 2 сургуульд өргөдөл гаргаж болно).
Дунд сургуулийг SŠ дипломтой төгсөх ангид элсэлт өгөхийг хүсвэл зайлшгүй элсэлтийн нэгдсэн шалгалтыг (JPZ) чех хэл, уран зохиол, математик гэх хичээлүүдээр шалгалт өгөх ёстой. Өргөдөл гаргагч бүр JPZ-г хоёр удаа өгөх бөгөөд зөвхөн хоёр шалгалтын илүү сайн үр дүнд хүрсэн дүнг тооцно. Зарим сургуулиуд сургуулийн элсэлтийн шалгалт авдаг байгаа, үүнд гадаад хэл, бие бялдарын сорил, гарын ур чадвар гэх мэт. Тэдний огноог мөн тухайн сургуулийн элсэлтийн шалгуурт нийтэлдэг. Өргөдөл гаргагч нь сургуулийн элсэлтийн журмын тухай урилгад тухайн шалгатын мэдээллийг хүлээн авна.
ЧУХАЛ ОГНОО:
- элсэлтийн шалгуурыг дунд сургуулийн вэбсайтад нийтлэх огноо: 1 сарын 31 (дунд боловсролын бие даасан чиглэлээр элсэх нөхцөл, жиш.:эмчийн тодорхойлолт)
- өргөдөл гаргах эцсийн хугацаа – 1. шат: 2026 оны 2 сарын 1-ээс 2 сарын 20
- дипломтой төгсөх 4 жилийн элсэлтийн нэгдсэн шалгалт (дипломын шалгалтаар төгсөх шалгууртай) – чех хэл, математикийн элсэлтийн нэгдсэн шалгалт – 2-р үе шат нь 4 дүгээр сарын дундуур байна. (10. 4. a 13. 4. 2026)
ӨРГӨДӨЛ
Элсэлтйн албан ёсны вэб порталыг ашиглана: https://dipsy.gov.cz/.
Процедурын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой: underline;“>www.prihlaskynastredni.cz
Өргөдлийг дараах хэлбэрээр гаргаж болно:
- цахимаар (баталгаажуулсан цахим үнэмлэх – Mobilní klíč eGovernmentu аль эсвэл Bankovní identita).
- цаасан өргөдлийг хавсралтын хамт хүргүүлсэнээр.
! Төгсөлтийн хичээлийн дүнг хавсралт маягаар илгээж болно – шинээр скан эсвэл энгийн хуулбар хангалттай.
- 1. шат – 3 өргөдөл гаргах боломжтой (нэмэх нь 2 авъяас чадварын шалгалттай мэргэшлийн ангид)
- 2. -р шатны дараа сул орон тоотой бол 1-р шатны сургуулиуд бие даасан чиглэлээр өргөдөл гаргаж болно.
- 2-р шат – 3 өргөдөл – 5 сарын дундуур хүргүүлэх; 2-р шатанд (1-р шаттай адил) авъяас чадварын сорилтой талбарт 2 хүртэлх нэмэлт өргөдөл гаргах боломжтой.
! Анхаар – дипломтой төгсөх ангид (JPZ-тай) 2. шатны өргөдлийг зөвхөн 1. шатанд дипломтой төгсөх ангид JPZ өгсөн сурагч өгч болно.
★ 3. болон бусад шат – өргөдлийн тоо хязгаарлагдахгүй
ЭЛСЭЛТИЙН ЖУРМЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД
Өмнөх 4 жилд 2-оос доошгүй жилийн хугацаанд БНЧУ-аас гадуур сургуульд суралцаж байсан/одоо суралцаж байгаа бүх өргөдөл гаргагчид нөхцөлийг өөрчлөж болно.
Ийм тохиолдолд өргөдөл гаргагч нь чех хэл, уран зохиолын элсэлтийн нэгдсэн шалгалтаас чөлөөлөгдөж, чех хэлний мэдлэгийг баталгаажуулсан ярилцлагад орлуулна.
Өргөдөл гаргагч нь мэргэжил тус бүрт нь ярилцлагад орно (гурван хүртэлх ярилцлагад хамрагдах боломжтой).
Цаашилбал, өргөдөл гаргагчид түр оршин суух буюу тусгайлан удаан хугацаагаар оршин суудаг хүмүүс JPZ-д суралцах хугацааг 25% -иар нэмэгдүүлэх элсэлтийн шалгалтад дасан зохицох сургуулийн зөвлөгөө өгөх төвөөс (ŠPZ) зөвлөмж авах шаардлагагүйгээр орчуулгын толь бичиг олгох эрхтэй.
Бусад өргөдөл гаргагчид SZPZ-ээс бичгээр зөвлөмж өгсөн тохиолдолд элсэлтийн журамд өөрчлөлт оруулах эрхтэй.
Дээрх бүх зүйл нь сургуулийн элсэлтийн шалгалтад ч хамаатай байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН БОЛОН ДУНД СУРГУУЛЬД ЭЛСЭЖ ОРСОН ТУХАЙ
CERMAT нь сургууль тус бүрээс хүргэгдэн ирсэн өргөдөл гаргагчийн шалгалтын дүнг боловсруулаж жагсаалт гарган бүх сургуулийн өргөдөл гаргагчийн хариуг сургуулиудад танилцуулдаг. Нэгээс олон сургуульд элсэх өргөдөл гаргагч нь амжилттай олон сургуульд элсэж чадсан бол хамгийн түрүүнд сонгосон сургуульдаа автоматаар элсэнэ.
Бүх дүн сургуулийн вэбсайт ба цахим системд 2026.5.15-нд нийтлэгдэнэ.
ДУНД СУРГУУЛЬД ЭЛСЭЖ ОРЖ ЧАДААГҮЙ ТУХАЙ
1-р шатанд дунд сургуульд орж чадаагүй өргөдөл гаргагчид 2-р шат болон дараагийн шатанд хүсэлтээ гаргаж болно. Хэрэв өргөдөл гаргагч сургуулиа авч чадаагүй ба шалгалтын явцын талаар эргэлзэж байвал элсэлтийн хариу дүн нийтэлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор давж заалдан гомдол гаргаж болно.
Хэрэв сургуулиуд 1-р шатны элсэлтийн шалгалтын дараа багтаамж дүүрээгүй нөхцөлд мэргэшлийн ангийн элсэлтийн хоёр дахь шатны (магадгүй дараах шат) шалгалт авах талаар зарлаж болно. Тухайн шатны шалгалтын шалгуурын нөхцөл тус бүр өөр өөр байж болно.
Хэрэгтэй холбоосууд:
http://www.inkluzivniskola.cz/prijimaci-rizeni-na-ss
https://prijimacky.cermat.cz/
Сургуулийн зөвлөх байгууллагууд (ŠPZ)
Сэдвийн жагсаалт
- Praktický rádce MN
- 2_5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2_8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2_9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3_1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3_1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5_3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5_6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ЕБС, АХЛАХ СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2_3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2_6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2_7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх