ZŠ, SŠ
Сурагчийн заавал үзэх хичээл бүрийн үр дүнг дүнгээр үнэлдэг. Сурагчид хичээлийн жилийн туршид дүнгээ сурагчийн дэвтэр (цаасан ном эсвэл цахим мэдээллийн систем хэлбэрээр) дээр авдаг.
1 (1. 9. 2027), 2-р (platí od 1. 9. 2028) ангийн сурагчдын боловсролын үр дүнг амаар үнэлнэ.
! Сурагчийн эцэг эх дүнг тогтмол шалгаж байх үүрэгтэй.
1 – маш сайн 2 – сайшаалтай 3 – сайн 4 – хангалттай 5 – хангалтгүй
Хэрэв сурагч гэрчилгээн дээр бүх хичээлээс 1 – 4 гэсэн үнэлгээ авсан бол оюутан тэнцсэн (тухайн ангиа амжилттай төгссөн). Хэрэв тэр гэрчилгээнд дор хаяж нэг хичээлийн 2-р хагаст “5 – хангалтгүй “ гэсэн дүн авсан бол сурагч тухайн жилдээ тэнцээгүй тул тухайн хичээл дээр залруулах шалгалт өгөх шаардлагатай болно. Шалгалтыг мөн жилийн эцэст үнэлгээ аваагүй сурагч өгдөг.
! Анги давталт тухайн түвшинд ганц удаа байх боломжтой
! Хагас жил эсвэл хичээлийн жилийн эцэст хийсэн үнэлгээний үнэн зөв гэдэгт эргэлзсэн тохиолдолд эцэг эх ажлын 3 өдрийн дотор сурагчийн үнэлгээг шалгаж үзхийг захирал эсвэл бүс нутгийн эрх бүхий байгууллагаас хүснэ.
ЭХ ХЭЛ ӨӨРТЭЙ (ЭХӨ) СУРАГЧИЙН ҮНЭЛГЭЭ
!ЭХӨ-тэй сурагчдыг аливаа хичээл дээр үнэлэхдээ сургууль нь хэлний түвшинг харгалзан үзэх ёстой
Тодорхой үнэлгээ өгөхийн тулд Сурган хүмүүжүүлэх дэмжлэгийн төлөвлөгөө (PLPP) эсвэл Тухайн хүүхдэд зориулсан хичээлийн төлөвлөгөө (IVP) боловсруулахыг зөвлөж байна. Энэ нь сурагчийг аажмаар хичээлд хамруулан оруулж түүнийг хэрхэн яаж үнэлэхийг тодорхойлсон байна. Энэхүү төлөвлөгөө нь хичээлийн үр дүн, түүнд хүрэх замыг тодорхойлон тэдгээрийн биелэлт, сурагч тодорхой хугацаанд тухайн сэдвээр юу мэдэж чаддаг байх ёстойг зааж өгөн, түүний үндсэн дээр үнэлэгдэнэ. Сурагчийн үнэлгээг мөн үгээр хийж болно.
Шинээр ирсэн ЭХӨ-тэй оурагчийг ангийн бусад сурагчидтай ижил үнэлгээгээр дүн өгөх боломжгүй. Сургууль нь сурагчийг эхний хагас жилд үнэлэхгүй байх боломжийг ашиглаж болно.
Сурагчдын хүмүүжлийг сургууль болон сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнд үнэлдэг. Гэрчилгээ дээр дараахь дүнгийн аль нэгээр үнэлнэ:
1 – маш сайн (сурагчийг сургуулийн бүх хугацаанд энэ дүнг авна гэж тооцдог)
2 – сэтгэл хангалуун (энэ дүн нь нэлээд асуудалтай бөгөөд сурагч, сургуулийн дүрмийг удаа дараа зөрчсөн, зохисгүй зан авирыг илтгэнэ. Дүн өгхөөс өмнө ангийн багшаас анхааруулга, дараа нь сануулга, сургуулийн захирлаас сануулга авдаг)
3 – хангалтгүй (сурагч нь ёс суртахууны мөн сургуулийн дүрмийг бүдүүлгээр удаа дараа зөрчдөг)
Хэрэгтэй холбоосууд:
https://www.inkluzivniskola.cz/organizace-integrace-cizincu/jak-hodnotit-zaka-cizince
Залруулах шалгалт, Анги давтах
Сэдвийн жагсаалт
- Praktický rádce MN
- 2.5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2.8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2.9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3.1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3.1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5.3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5.6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ZŠ, SŠ, VOŠ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.2 ОЛОН ХЭЛТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2.3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2.6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2.7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх
- 2.4 БЭЛТГЭЛ АНГИ