2_5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

СУРГУУЛИЙН ГУАНЗ

  • Сургуулийн гуанз нь зөвхөн хичээлийн өдрүүдэд хоол (үдийн цайны үйлчилгээ) өгдөг.
  • Үдийн хоолыг ихэвчлэн 11:30-14:15 цагийн хооронд өгдөг.
  • Сургуулийн хүүхэд бүр (насанд хүрээгүй хүүхдийн хувьд хууль ёсны төлөөлөгч) хоолонд орж байх хүсэлтийг бөглөж, сургуулийн гуанзны үйл ажиллагааны дүрэм, хоолны карт эсвэл чип худалдаж авна. Хүүхэд нэг өдрийн өмнө дараах өдрийн хоолоо сонгон захиалдаг (дор хаяж нэг хоол нь махгүй эсвэл хоолны дэглэмтэй хүүхдэд зориулсан сонголттой байдаг).
  • Хоол (шөл, үндсэн хоол, амттан болон уух зүйл)-ыг зөвхөн урьдчилж төлбөр хийсэн, бүртгэлтэй хүүхдэд өгнө. Хүүхэд кредит картаа төхөөрөмжид уншуулсанаар хоолны захиалга нь уншигдаж, дохио өгнө. Хэрэв карт эсвэл чипээ гэмтээсэн, алга болгосон тохиолдолд сургуулийн хоолны газарт мэдэгдэж, шинийг худалдаж авна.
  • Хоолны мөнгийг үргэлж өмнөх сард нь төлдөг.
  • Үдийн хоолны үнэ ойролцоогоор 30 крон орчим байдаг.
  • Өглөөний 8.00 цаг хүртэл өөрийн биеэр, имэйлээр, утсаар эсвэл сургуулийн вэб програмыг ашиглан хоолны захиалгаа цуцална. Зохих ёсоор цуцалсан үдийн хоолны төлбөрийг дараа сарын төлбөрөөс хасч тооцдог.
  • Урьдчилан цуцлаагүй, ирж аваагүй үдийн хоолыг буцаж тооцох боломжгүй байдаг.

СУРГУУЛИЙН БҮЛГЭМ

  • Сургуулийн бүлгэм (СБ) нь хүүхдүүдийг хичээл эхлэхээс өмнө болон хичээлийн дараа сурган хүмүүжүүлэгчийн хяналтан дор сургуульд байлгах боломжийг олгодог. Хүүхдүүд СБ дээр тоглохоос гадна салхинд тогтмол гардаг бөгөөд гэрийн даалгавараа хийж болдог. СБ-ийн гол зорилго нь чөлөөт цагийг идэвхитэй өнгөрөөх (дугуйлан), сурагчдыг амраах, мөн сурагчдыг харгалзахад оршино. Хэрэв эцэг эх хүүхдээ СБ явуулахыг хүсвэл бүртгэлийн хуудас бөглөн өгөх шаардлагатай. СБ нь ихэвчлэн бага ангийн сурагчдад (1-3 анги) зориулагдсан байдаг.
  • Хэрэв эцэг эх хүүхдээ СБ-с авах боломжгүй бол хүүхдийг авах өөр хүний мэдээлэл агуулсан зөвшөөрлийг сургуульд өгөх ёстой.
  • СБ төлбөр ихэвчлэн хагас жилийн 1500 крон байдаг.
  • СБ-ийн ажиллах цаг нь сургуулиас хамаарч 6:30 – 7:45 мөн 11:30-17:30 цаг хүртэл байдаг. Сурагчид хичээл тарсаны дараа СБ руу сурган хүмүүжүүлэгчийн удирдлаган дор хамт ирдэг. Бусад ангиуд хожуу тарвал тухайн хүүхдэд сүүлчийн цаг орсон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг хүлээлгэн өгдөг.

!Хэрэв сурагч сургуулийн дүрэм, сургуулийн бүлгэмийн үйл ажиллагааг байнга зөрчвөл захирлын шийдвэрээр тус хүүхдийг хөөж болно.

Хэрэв та сургуулийн өдрийн хоол эсвэл дугуйлангын төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон бол хүүхдийнхээ ангийн багштай холбоо бариарай. Сургуулиуд төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлхэд оролцдог байгаа.

 

Сэдвийн жагсаалт