2.3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ

MŠ, ZŠ, SŠ

Чех хэлний хангалттай мэдлэггүй бүх сурагчдыг Чехийн боловсролын системд хамруулдаг (өөрөөр хэлбэл зөвхөн гадаадын иргэд биш юм) бөгөөд тус хүүхдүүдийг тусгай боловсрол хэрэгцээтэй гэж нэрлэгддэг сурагчдын тоонд орно1. Үүний дагуу боловсролын салбарт тодорхой арга хэмжээнд дэмжлэг авч болдоог. Хууль тогтоомж нь сурагчийн хэрэгцээний байдал, шаардагдах дэмжлэгээс хамаарч 5 түвшний дэмжлэгийг тусгасан байдаг. Үүний хамгийн доод 1-р түвшинг сургууль өөрөө хэрэгжүүлдэг бөгөөд сурагчид заах арга зүйн дэмжлэгийн төлөвлөгөөг боловсруулдаг. Дээд түвшний арга хэмжээний хувьд (үүнд санхүүжилт авах эрх мөн байдаг) сургуулийн зөвлөх байгууллага санал болгосон байх шаардлагатай байна. Ихэнх сурагчдын хувьд тус байгууллага нь сурган хүмүүжүүлэх-сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв (PPP); илүү хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан төв ба сурган хүмүүжүүлэх тусгай төв (SPC) байна. Энэхүү зөвлөмжин дээр үндэслэн сургууль нь тухайн хүүхдийн ​​боловсролын төлөвлөгөө бий болгодог (IVP).

СУРГАЛТЫН ГАНЦААРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ (IVP)

Зөвлөмжийн дагуу сурагчдад зориулсан бие даасан боловсролын төлөвлөгөө боловсруулдаг (IVP) эсвэл сурган хүмүүжүүлэх дэмжих төлөвлөгөө гаргана. Хэрэгжүүлж эхлэхээс өмнө эцэг эх нь нарийвчлан танилцаж, түүний найруулгад бичгээр зөвшөөрөл өгнө. Энэхүү төлөвлөгөө нь зөвхөн сурагчийн сургуульд хэрэгжинэ. Иймд сургуулийн хамтын ажиллагаа их чухал юм. Зөвлөгөө өгөх төвийн ажилчид сургуульд тогтмол очиж, хичээлийн явц, сурагчийн ахиц дэвшилийг үнэлж, сурган хүмүүжүүлэгч нартай зөвлөлддөг. Үүн дээр үндэслэн хүүхдийн хэрэгцээнд тохируулж түүнд нийцүүлсэн төлөвлөгөөгөө засаж шинэчилдэг.

ӨӨР ЭХ ХЭЛТЭЙ СУРАГЧДЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТОЙМ:

  • Бие даасан боловсролын төлөвлөгөө; сурган хүмүүжүүлэх дэмжлэгт төлөвлөгөө
  • Долоо хоногт 3 хүртэлх цагаар Чех хэлний нэмэлт хичээл орох (сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд)
  • Туслах багш
  • Сургалтын хөтөлбөрийг өөрчлөлт оруулах, үнэлгээ хийх
  • Тусгай сурах бичиг, туслах хэрэгсэл
  • ЕБС-ийн элсэлтийн шалгалтын болон төгсөлтийн шалгалтын нөхцөлд тохируулах
  • …болон бусад

Дэмжлэгийн арга хэмжээ нь өөр эх хэлтэй (OMJ), Чехийн иргэншилтэй, хуулийн дагуу хэлний бэлтгэлд хамрагдах эрхгүй хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх цорын ганц эх үүсвэр юм.
Мөн цаашлаад хэлний бэрхшээлээс OMJ болж бүрэн боловсрол авах боломжгүй хүүхдүүдэд урт хугацааны дэмжлэг үзүүлэх чухал хэрэгсэл юм.
Мэргэжлийн судалгаагаар хэлний бэрхшээлтэй OMJ хүүхэд сургуульдаа амжилтанд хүрэхэд шаардлагатай академик хэлийг идэвхтэй ашиглаж сурах хүртэл 5-7 жил шаардагддаг байна.

(1) Хуулийн §16-ыг үзнэ үү. 561/2004 Sb. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон холбогдох хууль тогтоомж
(2) 2016 оны 27-р тогтоол. тусгай хэрэгцээтэй сурагчдын боловсролын талаар

Хэрэгтэй холбоосууд:

https://inkluzivniskola.cz/jazykova-podpora-dle-paragrafu-16
https://inkluzivniskola.cz/jazykova-priprava-dle-paragrafu-20

Сургуулийн зөвлөх байгууллагууд (ŠPZ)

 

Сэдвийн жагсаалт