MŠ, ZŠ
Үндэслэлтэй тохиолдолд хүүхдийг бага сургуульд (БС) орох хугацааг нэг жилээр хойшлуулах боломжтой. Бага сургуулийн 1-р ангид явхын оронд цэцэрлэгийн сургуулийн өмнөх жил эсвэл бага сургуулийн бэлтгэл анги руу явдаг.
Нэгдүгээр ангид элсэх хугацааг хойшлуулах цорын ганц шалтгаан нь хүүхдийн эрүүл мэндийн байдал байна.
ХЭЗЭЭ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ВЭ:
- бага сургуулийн бүртгэлийн үеэр (1 сарын 15-аас 2 сарын 15-ыг хүртэл)
- Чех руу дараа нь ирсэн тохиолдолд бага сургуультай шууд холбоо барина
ХААНА ХҮСЭЛТ ГАРГАХ ВЭ: бага сургуулийн захирал
Бүрдүүлэх зүйлсүүд:
- хойшлуулах тухай бичгээр гаргасан хүсэлт
- сургуулийн зөвлөгөө өгөх байгууламжын бичиг (ŠPZ) – (сурган хүмүүжүүлэх-сэтгэлзүйн зөвлөгөө өгөх эсвэл сурган хүмүүжүүлэх тусгай төв)
- нарийн мэргэжлийн эмчийн зөвлөмж (эмнэлзүйн сэтгэл зүйч, хүүхдийн сэтгэцийн эмч, мэдрэлийн эмч..) Хүүхдийн эмчийн зөвлөмж хангалтгүй байна!
Сургуулийн зүгээс хүүхдийг цэцэрлэгт үлдээхийг санал болговол сургалтын бие даасан төлөвлөгөөний зөвлөмжийг баталгаажуулалтын хамт гаргана.
ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР: бага сургуулийн захирал бичгээр гаргана
- нааштай шийдвэр гарсан тохиолдолд захирал бэлтгэл анги эсвэл цэцэрлэгийн хамгийн сүүлийн ангид орохыг санал болгоно
- сөрөг шийдвэр гарсан тохиолдолд 15 хоногийн дотор бичгээр гомдол гаргах боломжтой
- хойшлуулах шийдвэрийг хүүхдийн эцэг эх (хууль ёсны асран хамгаалагч) үргэлж зөвшөөрөх ёстой.
★ Ирэх хичээлийн жилд эцэг эхчүүд хүүхдээ сургуульд бүртгүүлэхийн тулд дахин ирж бүртгүүлэх шаардлагатай.
АНХААР
2026 онд элсэлт авахдаа 2020 оны 4-р сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүдийг 2025 оны 8-р сарын 31-ний өдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан 561/2004 оны хуулийн актад заасан анхны дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
2027 оны хавар элсэх үед 2021 оны 7-р сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүдэд мөн адил үл хамаарна.
Хойшлуулах шалтгаан нь эрүүл мэндийн шалтгаанаас гадна сургуулийн төлөвшил (= хүүхэд сургуульд ороход бие бялдар, оюун санааны бэлэн байдал, жишээлбэл, өөрийгөө удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, хүрээлэн буй орчиноо мэдрэх, эргэн тойрныхоо хүмүүсийн өөрчлөлтөд дасан зохицох, өөр төрлийн үйл ажиллагааг эзэмших – тоглоомын оронд системтэй, зохион байгуулалттай ажил гэх мэт) байж болно гэсэн үг юм.
Хэрэгтэй холбоосууд:
https://www.inkluzivniskola.cz/odklad-povinne-skolni-dochazky
http://msvojanova.cz/odklad-skolni-dochazky/
Сургуулийн өмнөх боловсрол, Бэлтгэл анги
Сэдвийн жагсаалт
- Praktický rádce MN
- 2_5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2_8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2_9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3_1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3_1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5_3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5_6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ЕБС, АХЛАХ СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2_3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2_6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2_7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх