1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)

ЦЭЦЭРЛЭГИЙН СОНГОЛТ (MŠ)

Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн ерөнхий төлөвшил, хэл ярианы хөгжил, үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллахад чухал үүрэгтэй юм.
Цэцэрлэг нь ихэвчлэн 3-6 насны хүүхдүүдэд зориулагдсан байдаг бөгөөд захирлын үнэлгээнээс шалгтаалаж хүүхдийг хоёр настайд нь мөн элсүүлэж болно.
Эцэг эх нь ЕХ-ны гишүүн орнуудын иргэд хүүхдүүд Чех хүүхдүүдийн адил нөхцөлөөр  сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой. Гуравдагч орны (өөрөөр хэлбэл ЕХ-ны гишүүн бус) иргэд эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн цэцэрлэгт орох өдрөөс хэтрэхгүй хугацаанд Чех улсын нутаг дэвсгэрт байх хууль ёсны эрхээ (Чех улсын нутаг дэвсгэрт 90 хоногоос дээш тогтмол буюу түр хугацаагаар) нотлоно. 

Хичээлийн жил эхлэхэд 5 нас хүрсэн хүүхдийн хувьд сургуулийн өмнөх боловсролд нэг жил заавал хамрагдах бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Улсын цэцэрлэгүүдээс гадна хувийн эсвэл сүмийн цэцэрлэгүүд гэж байдаг.

Эцэг эхүүд хүүхдийнхээ цэцэрлэгийг сонгох эрхтэй бөгөөд сонголтод сурган хүмүүжүүлэх чиглэл болон дугуйлангийн сонголтын дагуу шийдвэрлэж болно. Нийтийн цэцэрлэг нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын харъяа цэцэрлэгт бүртгэж авах давуу эрхтэй байна. Хүүхэд хүлээн авах гол шалгуур нь бол гэрийн хаяг юм.

БҮРТГЭЛ

Цэцэрлэгийн бүртгэл нь ихэвчлэн жил бүрийн 3 сарын 15-аас 4 сарын 15-ыг хүртэл бүртгэж авдаг. Дараагийн хичээлийн жилийн бүртгэл хийх огноо болон байршилыг тухайн цэцэрлэгийн эрхлэгч болон холбогдох боловсролын газартай тохиролцон тогтооно.
Хүүхдийг хүлээн авах гол шалгуур нь харьяалал (ихэвчлэн хотын захиргаа/дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгүүд) болон нас байна. Цэцэрлэгийн захирал нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах үүрэгтэй хүүхдүүдэд давуу эрх олгоно. Мөн ахимаг насны хүүхдүүдийг бага насны хүүхдүүдээс урьдчилан бүртгэж авдаг. Бусад шалгуурт жишээлбэл, нэг цэцэрлэгт явдаг ах дүү болон эцэг эхийн ажлыг харгалзаж болно.

Хэрэв эцэг эх нь жишээлбэл, нүүдэл суудлын улмаас бүртгэлийн хугацаанаасаа хоцорч цэцэрлэгт элсэх өргөдөлөө хожуу хүргүүлсэн бол цэцэрлэг сул орон тоо гарахад бүртгэж авах магадлалтай байна.
Тус татгалзсан шийдвэрийг бичгээр давж заалдах боломжтой юм.

ЮУ БҮРДҮҮЛЭХ ВЭ

  • бөглөсөн өргөдлийн маягт
  • оршин суух хууль ёсны нотолгоо
  • хүүхдийн төрсний гэрчилгээ
  • хүүхдийн эмчийн тодорхойлолт (вакцины дэвтэр)
  • доогийн оршин суугаа газрын тодорхойлолт ба байрны бичиг

ТӨЛБӨР

Улсын цэцэрлэгүүдийн хувьд эцэг эхүүд сургуулийн өмнөх боловсролын жилээс (үнэгүй) бусад тохиолдолд сургалтын төлбөр болон хоолны төлбөр төлнө. Эдгээр дүнг цэцэрлэг тус бүр тогтоодог. Хувийн цэцэрлэг болон байгууллагуудын үнэ 13 дахин өндөр үнэтэй байдаг.

УЛСЫН ЦЭЦЭРЛЭГИЙН 1 ӨДРИЙН ХООЛНЫ ҮНЭ ОЙРОЛЦООГООР:
бүтэн өдрөөр (хөнгөн зууш, үдийн хоол, хөнгөн зууш,): 45 крон
хагас өдрөөр (хөнгөн зууш,, үдийн хоол): 30 крон 

  • Хүүхдийг сургуульд нь зөвхөн эцэг эх нь эсвэл тэдний итгэмжлэгдсэн хүмүүс хүргэн өгч, авна. Бичгээр өгсөн итгэмжлэл нь тухайн хүүхдийн сурдаг ангид хадгалагдана. Үүнгүйгээр багш хүүхдийг хэнд ч хариуцуулан өгөхгүй!
  • Багш нар бусад хүүхдүүдийг хамгаалах үүднээс өвчний шинж тэмдэгтэй хүүхдийг хүлээн авахгүй байх эрхтэй байна!
  • Эцэг эх нь хүүхдээ цэцэрлэгт очих боломжгүй тухайг нэн дариу урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байна. Хэрэв урьдчилан мэдэгдэх боломжгүй бол аль болох богино хугацаанд мэдэгдэх ёстой (жишээлбэл өвчин).

 

Хэрэгтэй холбоосууд:

https://www.inkluzivniskola.cz/informace-pro-rodice-jazykove-verze

Сургуульд орох хугацаа хойшлуулах
Бэлтгэл анги
 

 

Сэдвийн жагсаалт