5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ

Хүүхдийг сайн хамруулах, Чех хэлийг хурдан эзэмшихэд чөлөөт цагаа Чех хэлээр ярьдаг орчинд өнгөрүүлэх нь чухал юм. Чех бол уламжлал ёсоор зохион байгуулалттай дугуйлан, чөлөөт цагаа өнгөрөөх үйл ажиллагаанууд сайн хөгжсөн баян улс учир ашиглахыг зөвлөж байна!

ҮҮНД::

  • спортын клуб, секц
  • урлаг, хөгжим, бүжгийн дугуйлан
  • аялал жуулчлалын болон скаутын клуб
  • бусад хоббигийн дугуйлан (шатар, загварчлал, эрдэм шинжилгээний дугуйлан …)
  • гадаад хэл
  • босго бага клубууд

Эдгээр үйл ажиллагааны ихэнх нь өөрсдөө зохион байгуулдаг (жишээлбэл, спортын клубууд), гэхдээ ихэнх нь тусгай байгууллага хамрагддаг. Энэ нь ихэвчлэн:

  • Хүүхэд, залуучуудын ордон (DDM)ихэвчлэн хотын захиргаа байгуулдаг. Тэд дугуйлан болон бусад үйл ажиллагааг боломжийн үнээр хүүхдүүдэд зориул явуулдаг
  • Урлагийн бага сургууль (ZUŠ)
  • Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд дугуйланг ихэвчлэн тэдний явдаг сургууль (эсвэл цэцэрлэг) шууд зохион байгуулдаг. Сургууль дараахи клубээс шууд очих боломжтой. Хүүхдэд зориулсан хэлний дугуйланг ихэвчлэн элний сургууль. ажиллуулдаг.
ЗӨВЛӨГӨӨ::
Гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цаг өнгөрүүлэх

  • гэр бүлийнхээ чөлөөт цагаар ч гэсэн чех хэлний хөгжилд хүүхдүүдэд туслах боломжтой. Бид чехийн үлгэр эсвэл кино үзэх (аудио ном бас тохиромжтой), үдшийн хөтөлбөр ба хүүхдүүдэд зориулсан хөгжим, ном, сэтгүүлзөвлөж байна. Эх хэлийг хүүхдийн Чех хэл дээр мэддэг зүйлтэй холбох нь бас чухал юм. Үүнд хоёр хэлээр ярьдаг материал тохиромжтой байдаг – жишээлбэл, хүүхдийн сэтгүүл Kamarádi бид санал болгож байна.
  • Нийтийн номын сан чөлөөт цагаа өнгөрүүлэх, сургуульд бэлдэх хамгийн тохиромжтой газар юм. Уншигчийн карт хийлгэн, боломжтой ном, сэтгүүл, аудиовизуал материалуудыг ашиглахыг зөвлөж байна. Номын санд интернет холболттой компьютер бас бий. Үүнээс гадна номын сан янз бзүрийн соёлын арга хэмжээ эсвэл хичээлийн давтлага явуулдаг.

Хэрэгтэй холбоосууд:

 

Сэдвийн жагсаалт