3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ

Авьяас чадварын шалгалттай дунд сургуульд дараах чиглэлээр суралцах боломжтой байна. Үүнд: дүрслэх урлаг, дизайн, дуу, бүжиг, театр болон спортын сургалттай гүнзгийрүүлсэн гимназиумд суралцах боломжтой. Элсэлтийн үйл явц нь бусад дунд сургуулиас ялгаатай бөгөөд өргөдөл гаргагч нь өөрийн авьяас чадвараа харуулах ёстой байна. Эдгээр сургуулиудад (спортын сургалттай гимназиумаас бусад) элсэлтийн нэгдсэн шалгалт өгдөггүй.

ӨРГӨДӨЛ

Авьяас чадварын шалгалттай дунд сургуулийн элсэлтийн эхний болон хоёрдугаар шатанд дээд тал нь 2 өргөдөл гаргаж болно. Гурав дахь өргөдлөө, гурав болон дөрвөн жилийн сургалттай авъяас чадварын шалгалтгүй сургуульд өгч болно. Сургуулийн сонголтоо тэргүүлэх чиглэлийнхээ дагуу эрэмбэлэх нь бас чухал юм.
Бүх өргөдлөө DiPSy (Дижитал хэрэглээний систем) -ээр дамжуулан өгөхийг зөвлөж байна.

ХУГАЦАА

Бусад дунд сургуулиудын адил урлагийн сургуульд элсэх хүсэлтээ 2 сарын 20-ны дотор өгөх шаардлагатай.

! 2025 оноос хойш өргөдлийн эцсийн хугацаа бусад чиглэлийн сургуултай адил байна.

3 болон 4 сард авъяас чадварыг шалгалт авдаг. Сургуулиуд эдгээр шалгалтыг авах товыг урилгаар илгээнэ.
Элсэлтийн дүнг 5-р сарын 15-нд DiPSy болон сургуулийн вэб сайт дээр нийтэлдэг.

ШАЛГУУР

Сургуулиуд өөрсдийн вэб сайт дээр тодорхой чиглэлийн шалгуурыг нийтэлдэг. Эдгээр нь жишээлбэл:

  • Авьяас чадварын шалгалт – чиглэлээс хамааран өөр өөр байна (жиш. зураг, хөгжмийн тоглолт, бүжиг, театрын монолог)
  • Портфолио – Өргөдөл гаргагчийн ур чадвар, бүтээлч байдал, авъяас чадварыг харуулсан бүтээлийн цуглуулга (зураг, загвар, гэрэл зураг гэх мэт).
  • Ярилцлага – Зарим сургуулиудад өргөдөл гаргагч нь суралцах тус чиглэлээ сонгох болсон сэдэлээ тайлбарлах ярилцлага оруулж болно.
  • Тест – například z kulturně historického přehledu a dějin umění

Спортын чиглэлийн гимназиумд авъяас чадварыг шалгах тохиолдолд спортын ерөнхий урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа эсэхийг баталгаажуулан шалгадаг.

Бэлтгэлээ дутуу үнэлэхгүй байж цаг тухайд нь бэлдэх нь чухал юм (ялангуяа портфолио үүсгэх). Сургуулиуд ихэвчлэн өөрсдийн бэлтгэл сургалтыг зохион байгуулдаг.

СУРАЛЦАХ ХУГАЦАА

Эдгээр сургуулиудад суралцах хугацаа 4 жил үргэлжилж, төгсөлтийн шалгалтаар төгсдөг. Зарим чиглэл (ихэвчлэн алт мөнгөний дархан, модон сийлбэр, уран дархан гэх мэт гар урлалууд) нь гурван жилийн дадлагаар суралцаж мэргэшсэн гэрчилгээтэй төгсдөг. Консерваторийн хувьд 5, 7-р ангиасаа хойш 6, 8 жилийн сургалттай хөтөлбөрүүдтэй байдаг. (олон жилийн гимназиумтай төстэй), Дийлэнхдээ консерваторид дээд мэргэжлийн боловсролоо үргэлжлүүлэх боломжтой байдаг.

Хэрэгтэй холбоосууд:

 

Сэдвийн жагсаалт