ZŠ
Чех улсад удаан хугацаагаар оршин сууж буй бүх 6-17 насны (тухайн хичээлийн жилийн эхэнд) хүүхдүүд 9 жилийн ерөнхий түвшний боловсрол эзэмших албан боловсролд заавал хаамрагдана. Үүнээс гадна сургуулийн өмнөх жил (5 наснаас) цэцэрлэгт аавал орох ёстой. Сургуульд хамрагдах нь хүүхэд бүрийн үүргээс гадна мөн эрх юм. Улсын сургуулиуд үнэ төлбөргүй, хувийн, зарим шашны сургуулиуд сургалтын төлбөртэй байдаг.
- Бага сургуульд явхад бусад түвшний сургууль шиг эцэг эхчүүд Чех улсад хууль ёсоор оршин суугаагаа нотлох шаардлагагүй.
- хичээлийн хэлний мэдлэг хангалтгүй байх нь шинэ сурагчийг татгалзах шалтгаан байж болохгүй.
- Сургуулийн ирцэд анхаарал хандуулахгүй байх нь хууль бус бөгөөд энэ асуудлыг Чехийн Цагдаагийн газар ба хүүхэд эрх хамгаалах байгууллагууд шийдвэрлэдэг (OSPOD).
Сургууль сонголт ба харьяаллын сургууль
Бага сургуулийн сонголтыг эцэг эхчүүд өөрсдөө шийддэг. Та хүүхдээ аль ч сургуульд элсүүлэх боломжтой. Улсын БС бүр харьяаллын нутаг дэвсгэртэй байдаг. Та сурах сургуулийнхаа харьяаллыг тухайн орон нутгийн хотын захиргаанаас гаргасан харьяаллын тогтоолоос олж болно. Энэ сургууль нь тогтоосон газар нутгийн хүүхдүүдэд давуу эрх олгох ёстой.
- Cурагчыг татгалзах цорын ганц хууль ёсны шалтгаан нь сургуулийн орон тоо дүүрсэн байх.
- Cургуулийн орон тоо дүүрсэн ч гэсэн үүсгэн байгуулагчаас (хотын захиргаанаас) үүнийг нэмэгдүүлэхийг хүсч болно.
- Xандсан сургуулиудын аль нь ч сул орон тоо байхгүй бол та холбогдох боловсролын газартай холбоо барьж сул орон тоотой сургууль санал болгож болно.
Бүртгэл
1-р ангийн элсэлт ихэвчлэн 1 сарын 15-аас 2 сарын 15-нд явагддаг; сургуулийн захирал элсэлтийн тодорхой өдрүүдийг тодорхойлно. Бүртгэлийн үеэр хүүхдүүд ба эцэг эхчүүд багштай богино хэмжээний ярилцлага хийдэг. Энд хүүхдийн сургуульд орох төлөвшлийг баталгаажуулах даалгаврууд багтсан болно. Сургууль элсэлтийг хойшлуулах хугацааг нэг жилээр гаргаж болно (Сургууль орох хугацааг хойшлуулах, сургуулийн зөвлөх байгууллөагууд хуудсыг үзнэ үү).
Хичээлийн жилийн дунд бага сургуульд бүртгүүлэх (шилжилт)
Хэрэв хүүхэд Чех улсад хчээлийн жилийн явцад ирвэл түүнийг нэн даруй сургуульд хамруулах шаардлагатай. Ахмад насны хүүхдүүдийг тухайн жилд хэзээ хамруулах асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэнэ.
- Өөр орны эх хэлтэй хүүхдүүдийг насных нь дагуу ангид оруулна.Зарим үндэслэлтэй тохиолдолд нэг жилээр доош улируулах боломжтой.
- 9 жилийн албан боловсролд хамаарагдана гэдэг нь бүтэн 9 жилийн бүрэн суурь боловсрол гэсэн үг биш юм! Хэрэв сурагч нэг жил давтсан эсвэл ирсэн улсынхаа дагуу нэг анги доогуур элссэн бол 8-р анги буюу түүнээс өмнө төгсөж болно. Дараа нь сургуульд цааш үргэлжлүүлэх талаар захирлаас хүсэх шаардлагатай.
- төрсний гэрчилгээ
- эцэг эх, хүүхдийн хэн болохыг нотлох баримт
- элсэх тухай бичгээр гаргасан хүсэлт
- өмнөх гэрчилгээ (орчуулга илүү тохиромжтой) – энэ нь зөвхөн дээд анги руу элсэхэд хамаарна
- эрүүл мэндийн даатгалын карт
- харьяаллын нутаг дэвсгэрт оршин суухыг нотлох баримт
Хэрэгтэй холбоосууд:
Сургууль орох хугацааг хойшлуулах
Сургуулийн зөвлөх байгууллагууд (ŠPZ)
Залруулах шалгалт, анги давтах
Сэдвийн жагсаалт
- Praktický rádce MN
- 2.5 СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- 2.8 СУРГУУЛЬ, БАГШ НАРТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ
- 2.9 ДАРАМТЛАХ, ДЭЭРЭЛХЭХ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН МЭДЭГДЭХ ТУХАЙ
- 3.1 ПРОЦЕДУРА ПОСТУПЛЕНИЯ В СРЕДНИЕ ШКОЛЫ (SŠ)
- 3.1a ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ТУХАЙ (JPZ)
- 5.3 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ЧЕХ ХЭЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЭ БОЛГОХ (ČDJ)
- 5.6 ГАДААД БОЛОВСРОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ (ZŠ, SŠ, VOŠ)
- 2.2 СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУД (ŠPZ)
- 1.2 СУРГУУЛЬ ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ
- 3.2 ДУНД СУРГУУЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР
- 3.3 ДУНД СУРГУУЛЬД АВЪЯАС ЧАДВАРЫН ШАЛГАЛТААР ЭЛСЭХ ТУХАЙ
- 1.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ (сонгон шалгаруулалт, элсэлт, сургуулийн өмнөх боловсролын жил)
- 5.1 ДУГУЙЛАН БА ЧӨЛӨӨТ ЦАГ
- 5.2 ОЛОН ХЭЛТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ
- 5.4 OSPOD НЬ ЧЕХ УЛСЫН ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ЮМ.
- 2.3 ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
- 2.6 ЗАЛРУУЛАХ ШАЛГАЛТ, АНГИ ДАВТАХ
- 2.7 ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ (АНГИЛАЛ)
- 2.1 БАГА СУРГУУЛЬ (ZŠ) – 1-р ангид элсэх ба хүүхдийг ахлах ангид бүртгүүлэх
- 2.4 БЭЛТГЭЛ АНГИ